豪华汽车一季度排名座次生变 奔驰宝马奥迪前三
Тайландын Хаант Улс
| |
---|---|
Т?рийн дуулал: ??????????? "Тайландын т?рийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Бангкок 13°45′N 100°29′E / 13.750°N 100.483°E |
Албан ёсны болон ?ндэсний хэл | Тай хэл[1] |
Ярианы хэл | Т?в Тай хэл, Исан хэл, Ланна хэл, Дамбро хэл, Карен хэл, Паттани Малай хэл, Бангкок Малай хэл, Чаошань, Хоккиен хэл |
Угсаатны б?лг??д |
|
Шашин (2018)[2] | |
Ард т?мний нэршил | Тайландчууд |
Т?р засаг | Нэгдмэл парламентын хагас-ардчилсан[3] ?ндсэн хуульт хаант засаг |
? Хаан | Важиралонгкорн (X Рама) |
Прают Чан-о-ча | |
Хууль тогтоох байгууллага | ?ндэсний Ассамблей |
Сенат | |
Т?л??л?гчдийн танхим | |
Т??х | |
1238–1448 | |
1351–1767 | |
1767–1782 | |
4 сарын 6, 1782 он | |
6 сарын 24, 1932 он | |
4 сарын 6, 2017 он | |
Газар нутаг | |
? Нийт | 513,120 км2 (50) |
? Усны эзлэх талбай (%) | 0.4 (2,230 km2) |
Х?н ам | |
? 2022 тооцоо | 69,648,117[4] (20) |
? 2010 тооллого | 64,785,909[5] (21) |
? Нягтаршил | 132.1/км2 (88) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
? Нийт | ▲ $1.591 их наяд[6] (23) |
? Нэг х?нд ноогдох | ▲ $22,675[6] (74) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
? Нийт | ▲ $574.231 тэрбум[6] (27) |
? Нэг х?нд ноогдох | ▲ $8,181[6] (85) |
ОТББИ (2021) | 35.1[7] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.800[8] маш ?нд?р · 66 |
М?нг?ний нэгж | Бат (?) (THB) |
Цагийн б?с | UTC+7 (ICT) |
Огнооны формат | ??/сс/жжжж (БЭ) |
Жолооны тал | з??н |
Утасны томьёо | +66 |
Домэйн нэр |
Тайландын Хант Улс (тайгаар ?????????????? - Ратча аначак Таи), товчоор Тайланд, Тай улс (тайгаар ????????? - Пратет Таи - ?Тай улс/орон?) — З??н ?мн?д Азийн т?в хэсэгт д?рв?н улстай хиллэн, далайд гарцтай 513 мянган км2 газрыг эзлэн оршдог, Бангкок нийслэлтэй, б?рэн эрхт, хэмжээт эрхт хант засаглалтай хант улс; албан ёсны хэл нь Тай хэл, 67 сая х?н амтай улс.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Энэ орныг 1939 он х?ртэл олон улсад Сиам (тай хэл бичигт ???? - Саяам) гэдгээр мэддэг байв. Герман хэлний Thailand (?Тай газар нутаг?) гэдгээс Орост 1930-аад онд Таиланд, дараа нь Орос хэлнээс Монголд Таиланд гэж оржээ. 1982 оны тольд Таиланд → Таи улс гэж орчуулсан нь бий.[9] Ардчилсан Монголд т?дий л анзаарагдахг?йгээр Таиланд-аас Тайланд болж хувьсч байгаа.
Газар з?й
[засварлах | кодоор засварлах]Байрлал
[засварлах | кодоор засварлах]
Тайланд нь З??н ?мн?д Ази б?с нутагт Энэтхэг-Хятадын хойг болон Малайн хойгт оршдог.
Баруун ?мн?д талаараа Андаманы тэнгис, ?мн?д талаараа Сиамын булан, ?мн?д Хятадын тэнгисээр х?рээл??лсэн. Баруун хэсгээрээ Мьянмар (хилийн урт - 1800 км), з??н талаараа Лаос (1754 км), з??н ?мн?д талаараа Камбож (803 км), ?мн?д хэсгээрээ Малайз (506 км) зэрэг 4 улстай нийт 4,863 км урт зурвасаар хил залгадаг байна.
х.?.5° – 20°, з.у. 97° – 105° хооронд 513,120 км2 газар нутгийн нийт хэмжээгээрээ дэлхийн 49-р том (Йеменээс жижиг, Испаниас том) орон юм.

Газрын байц
[засварлах | кодоор засварлах]Нутгийн умард хэсгээр уулархаг б?г??д хамгийн ?нд?р цэг нь Дойнтанон уул (д.т.д. 2565 м) юм. Нутгийн дорнод хэсэгт байх Корат тэгш ?нд?рл?гийг Исан хэмээн нэрийддэг. Нутгийн т?в хэсэг нь Чаупрая м?рний сав газар, нам доор газар байна.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Газар нутаг нь умардаас ?мн?д р?? 1860 км урт сунан тогтсон хэлбэртэй учир уур амьсгалын олон янз мужид хамаарна. М?нх ногоон ширэнгэн ойтой, газар нутгийн 37%-ийг ой эзэлнэ. Тайланд уур амьсгал нутгийн умард биед тропикийн чийглэг, т?в болон ?мн?д хэсэгтээ субэкваторын уур амьсгалтай, Малайзтай хиллэх газар нутаг орчим экваторын уур амьсгалтай байдаг байна.
Тайланд цаг агаарын гурван улиралтай. 5-10-р сарын хооронд баруун ?мн?д??с ирсэн муссон салхины н?л??г??р борооны улирал, 8-9-р сард дийлэнхдээ хур тунадастай. 11-р сараас 2-р сар х?ртэл хуурай х?йтэн, 2-5-р сар х?ртэл халуун, чийглэг байж 5-р сард дахин борооны улирал эхэлдэг. Экваторт ойр байх нутгийн ?м?нд хэсгээр температурын з?р??г?й шахам бол нутгийн хойд уулархаг нутгаар 12-2-р сард ш?н?д?? 0°C, ?д?рт?? +25°C дулаан байдаг. 4-5-р сард хамгийн дулаан буюу +35°C, +40°C х?ртэл халдаг. Жилийн дундаж хур тунадас 1200-1600 мм, ихдээ 4500 мм байна.
Байгалийн ?зэсгэлэн
[засварлах | кодоор засварлах]Чаупрая, Меконг, Бангпаконг, Тапи зэрэг гол м?р?н нь газар тариалан, тээвэрт ашиглагддаг. Андаманы тэнгис нь байгалийн баялаг ихтэй б?г??д тансаг амралтын газруудтай. Пукет, Краби, Ранонг, Пхангнга, Транг зэрэг ?зэсгэлэнтэй, жуулчдыг татсан тэнгисийн эрэг, амралтын хотууд байна.
Амьтан ургамал
[засварлах | кодоор засварлах]
Тайланд нь байгаль орчны ?з??лэлтээр дундад (180 орноос 91-т) байр эзэлдэг. Агаарын чанар муу (167) гэдэг асуудалтай бол усны менежментээр (66) дунджаас дээг??р байр эзэлдэг.
Заан бол тус улсын бэлгэ тэмдэг болсон амьтан б?г??д 1850 онд 100 мянга байсан тоо толгой одоо 2000 орчим болтол ц??рс?н. Хулгайн анчид зааныг соёо болон махны т?л?? агнадаг. Бага залуу зааныг аялал жуулчлалын ?звэрт зориулж ашигладаг б?г??д 1989 онд т?р??с хориг тавьснаар энэ т?рлийн хэрэглээ багассан. Бангкокт ховордсон амьтдыг нууцаар наймаалдаг зах х?ртэл байдаг байна. Азийн хар баавгай, Малайн наран баавгай, цагаан гарт гиббон, залаат гиббон, муур баавгай зэрэг ховор амьтад Тайландад байдаг юм.
Х?н ам з?й
[засварлах | кодоор засварлах]
одоо 66 сая х?нтэй
Тоо, иргэн
[засварлах | кодоор засварлах]Тайландад 2022 оны байдлаар 69 648 117 х?н амтай байна. Тайландын х?н ам ихэвчлэн х?д??, нутгийн т?в, дорно умард, умард хэсэг дэх газар тариалангийн б?сэд оршин суудаг. 2010 онд х?н амын 45.7% нь хот, суурин газар амьдардаг байсан.
1960 онд х?н амын жилийн ?с?лт 3.1% байсан бол ?дг?? 0.4% болтол буурсан нь т?рийн бодлогоор зохицуулагджээ.
Оршин суугчдын 95.9% нь Тайландын иргэн, 4.1% нь бусад улсын иргэн буюу Мьянмар (2.0%), бусад улс (1.3%) болон тодорхойг?й (0.9%) хэмээн ангилагдсан. Мьянмар, Лаос, Камбож, Балба, Энэтхэг зэрэг хил залгаа орнуудаас цагаачид ирэх нь их байдаг. 2009 оны байдлаар цагаач х?ний тоо 3.5 сая х?рсэн байна. М?н ?рн?дийн орнуудынхаас дурдвал 41000 Их Британи, 20000 Австралийн иргэн байнга оршин суудаг ажээ.
Яс ?ндэс
[засварлах | кодоор засварлах]
Тайландад олон янз ард т?мэн амьдарч байна. 2010 оны байдлаар 62 ?ндэстэн ястанд хуваан авч ?зжээ. ??нд:
- Тай ?ндэстэн (Сиам) – 53–56.5 сая
- Т?в тай – 25 сая
- Исан ястан (дорнод тай, Тай исан) – 18-20 сая
- Ланна ястан (умард тай; ланна) – 6-7 сая
- ?мн?д тай (тай пак тай) – 5.5 сая
- Хятад ?ндэстэн – 6-9 сая
- уусан ижилсэн – 4.5 сая
- уусан ижилсээг?й – 1.4 сая
- Малай ?ндэстэн – 2–4 сая
- Кхмер ?ндэстэн – 1.2 сая
- Карен ястан – 1 сая
- Пу тай – 470,000
- Куй – 400,000
- Хмонг – 250,070
- Лао ?ндэстэн – 222,000
- Пуан – 200,000
- Мон – 114,500 зэрэг ?ндэстэн ястан голлож байна.
Хэл бичиг
[засварлах | кодоор засварлах]
Улсын албан ёсны хэл нь тай хэл байна. Тай хэл нь тай-кадай хэлний б?лэгт хамаардаг б?г??д лао (Лаос), шан (Мьянмар) болон Хятадын ?мн?д хилд амьдардаг мяо мэт зарим ардын хэлтэй нэгэн т?рлийн хэл юм. Тай хэл нь улс даяар ер?нхий боловсрол, т?рийн хэрэгт хэрэглэгддэг. Баримжаа аялгуу нь т?в Тай аялгуу байдаг. Тай цагаан толгойгоор бичдэг. Тай ?сгийг 14-р зуунд кхмер ?сгээс санаа авч ??сгэсэн б?г??д нэгэн янзын ?ет ?сэг юм.
Улсын хэмжээнд 62 янзын нутгийн хэл аялгуутан байна гэсэн б?г??д энэ нь дээрх яс ?ндэсний ангилалтай ижил юм. Хамгийн олон хэлэлцэгчтэй нутгийн аялгуу нь т?в аялгууг эс тооцвол дорно умард муж буюу тай-исан, лао-исан аялгуу юм. ??нийг тай хэлний аялгуу, лао хэлний аялгуу гэж хэлэх б?г??д т??хэндээ Ланшан хэмээх Лао вант улсын нутаг байсан болохоор н?г?? хоёроос ийм байдлаар ялгаа ??счээ. Нутгийн ?мн?д хэсгээр малай т?рлийн хэлтэн байна. Тайландын хятад хэл нь теочео нутгийн аялгуутай байна. Монг, кхмер, вьет, млабри, оранг асли зэрэг австроазиат т?рлийн хэл, чам, мокен зэрэг австронез т?рлийн хэл, лава, акха, карен зэрэг хятад-т?в?д т?рлийн хэл, тай ёо, п? тай, сэк зэрэг бусад тай хэлний б?лгийн хэл, хмонг зэрэг хмонг-миен хэлний б?лгийн олон янз хэлээр х?м??с ярьж байна.

Шашин ш?тлэг
[засварлах | кодоор засварлах]Тайланд шашны хувьд бараг нэгэн т?р?л буюу буддын шашны теравада урсгал х?н амын дунд 95% дэлгэрчээ. Улсын соёл уламжлалд г?н шингэсэн. Нэг шашинд итгэдэг хувиараа дэлхийд тэрг??лэх тоо юм. Харин ?лдсэн х?н амын 4.3% нь лалын ш?тлэгтэй нутгийн ?мн?д хэсэгт орших малай х?м??с юм. Хинд?, сикх ш?тлэгтэй хот газар ц??н тоотой байгаа.
Тайландын ?ндсэн хуулинд улсын албан ёсны шашин гэж заагааг?й, шашин ш?тэх эрх ч?л??тэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Тайландад хот, балгас, суурин гэсэн байдлаар гурван зэрэг болгодог. 2015 оны байдлаар хотын зэрэг авсан 32 суурин газар байна.


1. Бангкок (5,666,264 х?нтэй) |
6. Сураттани (132,040) |
Т??х
[засварлах | кодоор засварлах]Эртний ?е
[засварлах | кодоор засварлах]Тайландад 20 мянган жилийн тэртээнээс х?н амьдарч байна гэж ?здэг. НТ? 2000 оны ?ед тутрага тариалж байв. НТ? 1250 оны ?ед х?рэл зэвсгийн ?е байсан ба Банчян нутаг х?рэл, зэсийн ?еийн гол тулгуур газар байжээ. НТ? 500 оны ?еэс т?м?р зэвсгийн ?ед дэвшжээ. Хойгийн ?мн?д хэсэгт НТ? 2-р зуунд Ф?нан улс оршин байв. НТ 6-р зуунд моны Дварати, Харипунчай зэрэг улс байсан бол 9-р зуунд Кхмерийн эзэнт улс Ангкорт т?вл?н оршиж байв. Эдгээр эртний улсуудад Энэтхэгээс эхтэй шашин, соёл т?гэн дэлгэрчээ.
Хэл з?йн хувьд эрдэмтэд Тай угсаатны дотор тай ?ндэстэнг багтаан ангилсан. Хятад т??хийн сурвалжид тай ардыг НТ? 6-р зуунд анх тэмдэглэжээ. Тай угсаатан нь Тайландаас гадна Лаос, Мьянмар, Энэтхэг, Хятадыг уугуул нутгаа болгон оршин сууж байна. Эрдэмтдийн ?здэгээр ?мн? нь мон, кхмер ард т?мэн амьдарч байсан Тайланд оронд 11-р зуунд тай ?ндэстэн шилжин ирж, т?р улс ??сгэн тогтжээ. Тай соёл нь ойр орчмын мон, кхмер, вьет, Хятад, Энэтхэгийн соёлтой хольцон б?рэлдсэн.
Сухотай улс
[засварлах | кодоор засварлах]
13-р зуунд кхмер болон Паган улс бууран доройтоход олон улс ??сэн тогтжээ. Т??нээс Энэтхэг, Лаос, Малайн хойг х?ртэл тай ?ндэстний улсууд оршин байв. Си Индратья хэмээх тай ноён кхмерийн эсрэг цэрэг босгож, 1238 онд Сухотай улсыг ?ндэслэн байгуулав. Рамакхамхаенг (1279–1298) хааны ?ед газар нутаг тэлж, тай цагаан толгой зохиогджээ. Нэгдмэл улс гэхээс ил??тэй ноёдын с?лжээ, холбоотны маягтай байв. I Маха Тамарача (1347–1368) хааны ?ед теравада буддын шашинд оржээ.
Нутгийн умард хэсгийг эзэгнэсэн Ланна улс 1292 онд Чянмайд т?вл?н байгуулагдаж ойр орчныг нэгтгэв. Меконг м?рний сав дагаад паяо, лопбури зэрэг олон улс байв.
Ают улс
[засварлах | кодоор засварлах]
1350 онд Утон хаан Ают улсыг байгуулж анхны хаан болов. Ают нь ?рг?л барих с?лжээнд холбогдсон г?нт улсуудын холбоо байв. Энэ нь улс т?рийн холбоо, улс т?рийн гэрлэлтээр холбогдож байв. 15-р зууны т?гсг?лд Аютынхан Кхмерийн эзэнт улсыг гурвантаа халдан довтолж Ангкорыг буулган авч б?с нутагтаа ноёлох болов. Сухотай нь Аютад алба барьдаг болсон ба эцэстээ дотор нь багтжээ. Ают тэндээс Малайн хойгийг эзлэхээр оролдсон боловч Хятадын Мин улсын тусламжийг авсан Малаккын султант улсыг эзэлж чадсанг?й.
16-р зууны эхнээс эхлэн Европынхон харилцаж эхэлсэн. 1511 онд Португалын Афонсо д? Албукюрк бэйсийн зарлигаар II Рама Тибодид тусламжийн цэрэг ирж байв. 17-р зуунд Франц, Нидерланд, Английнхантай энэ мэт харилцаж байв. Энэ ?ед Ают нь умардад Чянмай, ?рн?д?д мон, Бирмтэй т?лхэлцэн оршсон. Бирмийн Таунго улстай 1540 оноос хэд байлдсаны эцэст 1570 онд нийслэлээ эзл??лж баларч, 1584 онд Наресуан хаан мандах х?ртэл Бирмийн хараат байв.
Нарай хааны (1656–1688) ?ед Ают нь Европын аялагчид Хятад, Энэтхэгээр аялах замдаа дайрч ?нг?рд?г томоохон нэр х?ндтэй Азийн улс болж ирсэн. Францын н?л?? ихсэхэд ?ндсэрхэг ?зэл гарч 1688 оны Сиамын хувьсгалаар Нарай хаан т?лхэгдэн унажээ. Франц номлогч нарын христийг дэлгэр??лэх оролдлого тасрааг?й. Ордны цуст тэмцлийн дараагаар 18-р зуунд Аютын алтан ?е болох урлаг, уран зохиол, эрдэм цэцэглэн х?гжс?н ?е тохиосон. Т?гсг?лийн 50 жилд дотоодын эрх мэдлийн тэмцэл газар авч, т?р доройтжээ. 1765 онд Бирмийн 40000 цэрэг Ают руу довтолж, 14 сарын б?слэлтийн дараа Аютын нийслэл галдан шатаагдсан.
Тонбури улс
[засварлах | кодоор засварлах]
Бирмд ялагдсан дайны дараа нийслэл хоосров. Хуучин нийслэл эзлэгдсэн ч орон нутгийн ноёд тэмцэж байв. Т??нээс Чаотак нь Чантаб?ригаас цэрэг босгож Тонбури цайзыг эзлээд Таксин хаан цол ?рг?мжл?гд?в. Тэр олон ноёдыг дагуулж Бирмийг ?лдэн х??в. 1775 онд Ланнаг ч?л??лж, 1778 онд Вьентьянг эзэлж, Камбожид н?л??г?? тогтоожээ. Т??ний харгис занг тэвчээг?й жанжин т?рийн эргэлт хийж, 1782 онд ?н??г х?ртэл т?р барьж буй Чакрийн хаан угсааг ??сгэж I Рама хааныг ?рг?мжилжээ.
Раттанакосин улс
[засварлах | кодоор засварлах]
I Рама (1782–1809) хааны ?ед Раттанакосин улс нь Бирмийн довтолгоог няцаахын сацуу Лаос, Камбожийн ?лэмж хэсгийг захирч байв. 1821 онд Британийн Жон Кроуфордтой байгуулсан гэрээ нь 19-р зууны Сиамын улс т?рийн бодлогод тусгалаа олжээ. 1926 онд Британи нь Бирмийг ялж дагуулснаас хойш Сиам нь ?рн?д??с Энэтхэг-Бирмийг эзэлсэн Британи, дорнодоос Вьетнам-Камбож-Лаосыг залгих Франц гэсэн хоёр Европын колоничлогч орны завсрын улс болон тогтжээ. Чулалонгкорн хааны ?ед (1868–1910) улсын т?вл?н захирах ёс бэхжиж, элчин сайд томилж, боолын ёсыг халж, 1788 онд 12 кром (яам) б?хий засгийн тогтолцоог тогтоожээ. 20-р зууныг х?ртэл Сиам нь колоничлогч х?рш??дэд нэлээн газар нутаг алдсан байна. 1912 онд хэмжээг?й эрхт хаант засгийг халахын т?л?? бослого гарсан боловч дарагджээ. 1917 онд Сиам нь Дэлхийн I дайнд шахалтаар холбоотны талд нэгдэн байлдав.
Хэмжээт эрхт хаант засаг
[засварлах | кодоор засварлах]
1932 оны Хана Ратсадоны удирдсан хувьсгалаар цус урсгалг?йгээр хэмжээг?й эрхт хаант засгийг хэмжээт эрхт хаант засаг болгож, анхны ?ндсэн хуулийг баталжээ. Язгууртнууд с?р?г хувьсгал хийхийг оролдсон боловч б?тэлг?йтсэн. ??ний дараа Швейцарт сурсан Ананда Махидол нь VIII Рама хаан болжээ. 1940 онд улсын нэрийг ?Сиам? байсныг халж ?Тайланд? ххэмээн ??рчл?н нэрийдэв. 1941 онд Японы холбоотон болж Виши Францын эсрэг байлдав.
1946 онд залуу Ананда хаан нас барсан тул т??ний д?? Бхумибол Адулядеж хаан ширээ залгамжлав. Тайланд нь 1954 онд АНУ-тай холбоотон болсон ба 1957 онд т?рийн эргэлтээр Хана Рацадон улс т?рийн тавцнаас зайлуулагдав. Т??ний ?ед улсын дэд б?тэц, боловсролын салбарт ?лэмж дэвшил гарсан гэдэг. 1961 онд Вьетнамын дайн дэгдэхэд АНУ нь Тайландыг хамгаална гэж гэрээлжээ. Тай соёл орчин ?еийн байдлаар х?гжиж, ?рн?дийн хэв маягийг шингээсэн. Хотжилт эрчимтэй явагдаж, эдийн засаг х?гжиж, дунд ангийнхан дийлэнх олонхыг эзлэх болов. 1971 онд ер?нхий сайд Тханом Киттикачорнын дарангуйллын эсрэг тэмцэл ?рн?снийг иргэдийн цусыг асгаруулан даржээ. Бхумибол т??ний оронд Саня Дхармасактиг ер?нхий сайд болгосон нь 1932 оноос хойш хаан улс т?рд шууд оролцсон тохиолдол болов. Ардчилал т?дий удаан ?ргэлжлээг?й.
Орчин цагийн т??х
[засварлах | кодоор засварлах]
1950-60-аад онд жагсаал эсэрг??цэл их, Вьетнамын дайны дараа коммунизм орж ирэх вий гэсэн айдас ??сч хэт барууны чиглэлтэй т?рийн эргэлт 1976 онд болжээ. 1980 онд хойг даяарх д?рвэгчдийн х?д?лг??н, Вьетнамын хилийн дээрэм, эдийн засгийн х?ндрэлээс хамаарч 1980 онд м?н цэргийн эргэлт гарав. 1980-аад онд хоёр удаа т?рийн эргэлт гарах оролдлого гарсан ч б?тэлг?йтсэн. 1991 оны т?рийн эргэлт араасаа маргаан дагуулж 1992 онд Бхумибол хаан оролцож ер?нхий сайдыг огцруулжээ. 1997 оны Азийн санх??гийн хямрал нь 40 жилийн эдийн засгийн хурдацтай х?гжлийг нэгэнтээ тасалдуулсан. Популист Тайрак Тай намын Таксин Шинаватра 2001 оноос ер?нхий сайд болсон ба т??ний бодлого х?д??гийн ядуурлыг бууруулах, эр??л мэндийг сайжруулахад чиглэсэн. 2004 оноос эсэрг??цлийн х?д?лг??н эхэлсэн ба 2006 онд цэргийн эргэлтээр огцорчээ. 2007 онд Таксины талын эвсэл сонгуульд ялсан ба т??нээс т??нийг дэмжигч-эсэрг??цэгчдийн хооронд з?рчилд??н явагддаг болсон. 2011 онд т??ний д?? Инглук Шинаватра Тайландын т??хэн дэх анхны эмэгтэй ер?нхий сайд болжээ. Бас нэгэн тэмцэл хямралыг зогсоож 2014 онд цэргийн эргэлт гарч, генерал Прают Чан-о-ча ер?нхий сайд болсон. 2016 онд 70 жил т?р барьсан Бхумибол хаан нас барж, х?? Важиралонгкорн нь хаан ширээнд заларсан. 2019 онд хунтын дэглэм сонгуулийн товыг зарласан ба 2020 онд КОВИД-19-ын ?ед ардчиллын т?л?? тэмцэл хориглогджээ.
Т?р засаг
[засварлах | кодоор засварлах]Улс т?р
[засварлах | кодоор засварлах]1932 оноос эхлэн Тайландын хаан нь хэмжээт эрхтэй болсон. 1932 оноос эхлэн 20 удаа ?ндсэн хууль, нэмэлт ??рчл?лт оруулж баталсан.
![]() 10-р Рама хаан Важиралонгкорн |
Прают Чан-о-ча ер?нхий сайд |
Тайландад т?рийн эргэлт олон удаа болдогоороо алдартай. 1932-2020 он х?ртэлх 88 жилийн 66 жилд нь цэргийн эрхтэн т?рийн ?нд?р албан тушаалд байсан, байсаар байна. Хамгийн с??лийн удаа 2014 онд цэргийн эргэлт гарч, одоогийн ер?нхий сайд томилогдсон. Тайландын намууд тийм ч урт т??хтэй биш. 1992-2006 онд хоёр намын тогтолцоотой байсан. 2000 оноос хойш сонгуульд Тайландын т?л?? нам болон Ардчилсан нам хоёр голчлон иргэдийн санал авч байна. С???лийн ?еийн ?ндсэн хуулийн орчинд нэг нам олонх болж чадахг?й болж, олон намын тогтолцоотой байдаг болсон.
Хаан
[засварлах | кодоор засварлах]?н??гийн хаан чакрийн угсааны 10-р Рама (Важиралонгкорн) нь 2016 онд хаан ширээнд заларсан. ?ндсэн хуулиар хааны эрх мэдэл хязгаарлагдмал, ?ндсэндээ бэлгэдлийн т?рийн тэрг??н байна. Хаан нь зэвсэгт х?чний ер?нхий командлагч б?г??д буддын шашинтны хувьд с?сэг бишрэлийн хамгаалагч юм. Хаан нь ?в залгамжлагчаа томилох, хаан угсааныхны хэрэг явдлыг шийдэх, хаанд з?вл?х з?вл?гч нарыг томилох эрх ??рэгтэй. Хэдий тийм боловч улс оронд ?ймээн ??ссэн тохиолдолд хаан улс т?рд оролцсон тохиолдол ц??нг?й юм. Хааны гэр б?лийг доромжилсон тохиолдолд эр??гийн хариуцлага х?лээх хуультай.
Хууль тогтоох эрх мэдэл
[засварлах | кодоор засварлах]Улсын хурал буюу ?ндэсний Ассамблей нь сенат (150 суудалтай дээд танхим), т?л??л?гчдийн танхим (350 суудалтай доод танхим) хоёроос б?рддэг. С??лийн сонгууль 2019 онд болсон. ?н??гийн ер?нхий сайд, генерал Прают Чан-Очагийн тэрг??лдэг Ардын т?рийн эрх намын толгойлсон эвсэл олонхын суудал авсан.

Хэрэгж??лэх эрх мэдэл
[засварлах | кодоор засварлах]Тайландын ер?нхий сайд болон бусад 35 х?ртэлх тооны сайдыг Улсын хурлаас томилдог. Сайд нарыг ер?нхий сайд нэр дэвш??лж, хаан з?вш??рч баталдаг.
Ш??х эрх мэдэл
[засварлах | кодоор засварлах]Ш??х байгууллага улсын хурал болон засгийн газраас тусдаа хараат бус байна.
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Тайланд нь нэгдмэл улс. Нутаг дэвсгэр нь эхлээд 76 аймаг (???????, changwat), 2 тусгай нутаг (Бангкок, Паттая) болон хуваагддаг. Аймаг нь сум ((?????, amphoe), цаашлаад сум нь баг(????, tambons) болж хувагддаг. Аймаг болгоны засаг захиргааны т?в болсон хот суурин нь аймгийнхаа нэртэй адил нэртэй байдаг. Аймаг, сумын засаг даргыг улсын т?в засгийн газраас томилдог. Аймгуудыг багцлаад умард, т?в, дорнод, ?мн?д, дорно умард зэргээр муж болгож ангилдаг.
Гадаад харилцаа
[засварлах | кодоор засварлах]Тайланд нь Н?Б зэрэг олон улсын байгууллагуудын б?рэн эрхт гиш??н юм. Дорно ?мн?д Азийн АСЕАН-ийн гиш??н б?г??д бусад б?с нутгийн орнуудтай нягт холбоотой, Америктай НАТО-гийн биш цэргийн холбоотон гэдэг холбоотон байна. 2003 онд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажилллагааны байгууллагын хурлыг зохион байгуулсан. Дорно Тимор Индонезээс тусгаар тогтносны дараа Тайланд нь олон улсын энхийг сахиулах цэргийн ??рэг г?йцэтгэсэн. Таксин Шинаватра эхлээд Хятад, Австрали, Бахрейн, Энэтхэг, Америктай ч?л??т худалдааны гэрээ байгуулах гэж оролдсон нь Тайландын аж ?йлдвэр ?рс?лд?х чадамж муу учир арчигдана хэмээн ш??мжлэгдсэнээр гэрээ байгуулагдааг?й. Таксин м?н Лаос зэрэг б?с нутгийн орнуудад идэвхтэй тусалж, б?с нутгийн манлай орон байхыг зорьж байсан. Ирактай АНУ-ын тэрг??лсэн дайнд 423 цэргээ илгээсэн б?г??д 2004 онд цэргээ татан гаргасан. 2009 онд Камбожтой 900 жилийн настай булшнаас болж буудалцсан б?г??д Камбожийн 2, Тайландын 3 цэрэг тус тус амь ?рэгдсэн.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Тайланд нь шинээр аж ?йлдвэржиж буй орон юм. 2017 онд худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ нь 1 тэрбум 390 сая ам.доллар буюу нэг х?нд 20 474 ам.доллар ноогдож байна. Нийт ДНБ-ийн хэмжээгээр З??н ?мн?д Азид Индонезийн дараа 2-рт, дэлхийд 20-рт орж байгаа н?л?? б?хий эдийн засаг юм. Нэг х?нд ноогдох хэмжээгээр б?с нутагтаа Сингапур, Бруней, Малайзын дараа 4-рт орж байгаа. 1986-1996 оны жилийн дундаж ?с?лт 12.4% байжээ. Азийн санх??гийн хямралын дараа буюу 2000 оноос хойших жилийн дундаж ?с?лт 4-5% байна. Улс т?рийн тогтворг?й байдал нь гадаадын х?р?нг? оруулалтыг буурахад н?л??лс?н.
Орлогын хуваарилалт
[засварлах | кодоор засварлах]
Орлогын хувьд тэгш бус б?г??д нийт х?н амын 10% нь нийт х?р?нгийн 80% эзэмшдэг. 2016 онд 5.9 сая х?н ядуу, 11.6 сая х?н ядууралд ойрхон гэж ангилагдсан. Дорно умард, ?мн?д, умард мужуудад ядуурал ил??тэй байна.
Экспортын ?йлдвэрлэл
[засварлах | кодоор засварлах]Тайландын ДНБ-ын 2/3 нь экспортын бараа байна. ??нд автомашин, компьютер, цахилгаан бараа, цагаан будаа, нэхмэл эдлэл, гутал, загас агнуурын б?тээгдэх??н, резин, ?нэт эдлэл зэрэг бараа б?тээгдэх??н гол хувийг эзэлж байна. Тайландын автомашин ?йлдвэрлэл ?мн?д Азийн хамгийн том б?г??д дэлхийд 9-р байрт орж байна. Тайландад Япон, Америкийн ?ндэстэн дамнасан автомашин ?йлдвэрлэгчдийн лиценз б?хий ?йлдвэр??д байрладаг. Ачааны автомашины тухайд гэхэд Японы 5, Америкийн 2, Энэтхэгийн 1 компани Тайландад ?йлдвэрээ байгуулжээ.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]
Аялал жуулчлал улсын эдийн засаг 6%-ийг б?рд??лж байна. Шууд бус н?л??г нь тооцвол улсын эдийн засгийн 20%-д н?л??лж байна. Ихэвчлэн Азийн жуулчид ирдэг б?г??д Тайландын т??хт газар, байгалийн ?зэсгэлэн, соёлын ?в зэргийг сонирхдог. ?мн?д нутгийн далайн эргийн амралтын газрууд нь дэлхийн ?нц?г булан б?рээс жуулчдыг татдаг. Умард нутагт адал явдал эрэн хайсан, шугуйт уулын аялал бас бий.
Тайланд нь эмнэлгийн аялал жуулчлалын х?гж??лсэн б?г??д жилд 2.5 сая эмчл??лэгч-жуулчин х?лээн авдаг. ??нд х?йс шилж??лэн суулгах, гоо сайхны хагалгаа зэрэг орно. ?мн?д эргийн Паттая зэрэг хотод секс жуулчлал х?гжс?н б?г??д нийт эдийн засгийн 3%-тай тэнцэх том б?г??д улсын нийт жуулчдын м?нг? зарцуулалтын 10%-ыг ??нээс олж байна.
Х?д?? аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Тайланд улс дэлхийн хамгийн том цагаан будаа экспортлогч орон байсан б?г??д саяханаас Энэтхэг, Вьетнамын дараа 3-т ордог болсон. Нийт ажиллах х?чний 49% нь газар тариаланд ажиллаж байна. Тариалан эрхлэх боломжтой газар нутгийн хэмжээгээр б?с нутагтаа тэрг??лдэг. Нутгийн тариалан эрхлэх боломжит газрын 55%-д тутарга тариалдаг. Уламжлалт арга барилаас техниктэй дэвшсэн салбар болж х?гжих шилжилтийн ?е дээр явж байгаа.
Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Тайланд улсын т?м?р замын компани нь дангаараа нь улсын б?х т?м?р замыг ашигладаг. Бангкок хотын ?рт?? нь б?х замын зангилаа болдог. Нийт 4507 км урт т?м?р замтай.

Тайланд улсын Бангкок хотод 3 янзын шуурхай тээврийн хэрэгсэл байна. ??нд метро, хурдан автобус, нисэх буудлын галт тэрэг гурав орно. Метро нь 1999 оноос ашиглагдсан, нэмж 3 чиглэл баригдаж байгаа, одоогоор 70 км урт, 2 чиглэлийн 53 ?рт??тэй, ?д?рт 470000 х?н зорчдог. Т?ргэн автобус нь 2010 оноос ашиглалтад орсон, 1 чиглэлийн 12 буудалтай, 16 км урт, дундаж хурд 30 км/цаг, ?д?рт 25000 х?нд ?йлчл??лдэг. Нисэх буудлын галт тэрэг нь 28 км т?м?р замаар Суварнабуми олон улсын нисэх буудлаас хотын т?в х?ртэл 8 ?рт??тэй, 120 км/цаг хурд авна.
Тайланд нь 390000 км авто замтай. 37 сая автомашин, 20 сая мотоцикл б?ртгэгдсэн байна. Т?р?л б?рийн тээврийн хэрэгсэл, ??нд жижиг автобус, т?г т?г, сонтэв зэрэг ?в?рм?ц унаа бий.
2012 оны байдлаар 103 нисэх буудалтай (63 нь цардмал замт). 6 нисдэг тэрэгний буудалтай. Суварнабуми зэрэг 8 олон улсын нисэх онгоцны буудалтай.
Далайн тээвэр, усан замын тээвэр х?гжс?н. Бангкок, Паттани зэрэг боомтуудтай. Нутгийн дундуур Чаупрая м?р?н тээврийн зам болно.
Эрчим х?ч
[засварлах | кодоор засварлах]Тайландын эрчим х?чний хэрэглээ ?нд?р. Газрын тос, байгалийн хий, н??рсийг импортолдог. 2013 онд 118.3 сая тонн байсан хэрэглээ 2018 онд 133 тонн болж ?сс?н. 2014 оны байдлаар нийт цахилгаан хэрэглээний 75%-ийг шатдаг хийнээс, 20%-ийг н??рс т?лдэг цахилгаан станцаас, бусдыг биомасс, усны, биогазын эх ??свэрээс гаргаж ?йлдвэрлэж байна. Тайланд нь хэрэглэж буй газрын тосныхоо гуравны нэгийг ?йлдвэрлэдэг. З??н ?мн?д Азид н??рс ?йлдвэрлэлээрээ Индонезийн дараа 2-рт, газрын тосны импортоор 2-т ордог. Дотоодын н??рсний хэрэгцээгээ б?рэн хангааг?й учир гаднаас импортолдог. Тайланд шатдаг хий ?йлдвэрлэлээр улсынхаа хэрэгцээг 80% хангадаг.
Албан бус х?д?лм?р эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]?н??д?р Тайландад албан бус х?д?лм?рийг ихэвчлэн ?ндсэн гурван б?лэгт хуваадаг. Туслан г?йцэтгэгч (хувиараа х?д?лм?р эрхэлдэг, гэрээр ажилладаг ажилчид), ?йлчилгээний ажилчид (зоогийн газарт ажилладаг, гудамжны худалдаачин, массажист, таксины жолооч) болон х?д?? аж ахуйн ажилчид. Эдгээр ангилалд зугаа цэнгэл, ш?нийн амьдрал, сексийн салбарт ажилладаг х?м??сийг оруулааг?й болно. Х?д?лм?рийн албан бус салбарын эдгээр чиглэлээр ажилладаг х?м??с бэлгийн м?лжл?г, х?ний ??наймааны х?рээлэлд элс??лэх зэрэг нэмэлт эмзэг байдалтай.
Ер?нхийд?? албан бус салбарт боловсролын т?вшин бага байна. 2012 оны судалгаагаар албан бус ажилчдын 64% нь бага ангиас дээш боловсрол эзэмшээг?й болохыг тогтоожээ.
Нийгэм соёл
[засварлах | кодоор засварлах]Идээ унд
[засварлах | кодоор засварлах]Тай хоол олон т?р?л байна. Чихэрлэг, исгэлэн, гашуун, давслаг, халуун ногоотой гэсэн ?ндсэн 5 амттай т?р?л??д байдаг.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Хинд?изм болон зарим б?с нутгийн, уламжлалт угсаатны шашныг багтаасан
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Thailand" Архивлагдсан 10 Зургаадугаар сар 2021 at the Wayback Machine, The World Factbook.
- ↑ "Population by religion, region and area, 2018". NSO. Эх хувилбараас архивласан: 24 April 2021. Татаж авсан: 9 March 2021.
- ↑ * "Is Thailand Experiencing Democratic Erosion?". democratic-erosion.com. Архивласан огноо 28 May 2022. Татаж авсан: 27 April 2022.
- "Myanmar coup: What's in store for democracy in Southeast Asia? | DW | 9 February 2021". Deutsche Welle. Татаж авсан: 27 April 2022.
- "The Military Writes the Rules in Thailand's Election". Fair Observer. 7 February 2019. Архивласан огноо 19 May 2022. Татаж авсан: 27 April 2022.
- Butler, Gavan. "Thailand at a critical juncture with pro-democracy protesters again set to clash with police". The Conversation. Татаж авсан: 27 April 2022.
- ↑ "Thailand". The World Factbook (2025 ed.). АНУ-ын Тагнуулын т?в газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ (Тай хэлээр) National Statistics Office, "100th anniversary of population censuses in Thailand: Population and housing census 2010: 11th census of Thailand" Архивлагдсан 12 Долоодугаар сар 2012 at the Wayback Machine. popcensus.nso.go.th.
- ↑ 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, April 2023". International Monetary Fund. April 2023. Татаж авсан: April 22, 2023.
- ↑ "Gini Index". World Bank. Архивласан огноо 27 July 2018. Татаж авсан: 12 August 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Архивласан (PDF) огноо 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Ц.Дамдинс?рэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь". II хэвлэл. 1982 он.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Thaigov.go.th Тайландын засгийн газар
- Тайландын аялал жуулчлалын захиргаа Аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
- Тайландын ?ндсэний Ассемблей Тайландын парламент
- Mfa.go.th Тайландын гадаад хэргийн яам
- CIA - The World Factbook - Thailand
Commons: Thailand – Викимедиа дуу д?рсний сан